logo
Өмнөд-Солонгосын KSLV-1 пуужинг энэ сарын сүүлээр хөөргөж болзошгүй

Өмнөд-Солонгосын KSLV-1 пуужинг энэ сарын сүүлээр хөөргөж болзошгүй

2013/01/09
Өнгөрсөн оны 11-р сард хоёрдугаар шатлалын техникийн асуудлаас болоод хойшлогдсон Өмнөд-Солонгосын KSLV-1 пуужинг шинээр хөөргөхөөр энэ сарын сүүлээр оролдож магадгүй байна. Энэ тухай Ренхап агентлаг засгийн газар дахь эх сурвалжуудаасаа иш татан уламжилжээ. Өмнөд-Солонгосын боловсрол, шинжлэх ухаан болон технологийн яамны төлөөлөгчдийн ярьснаар, өмнөд-солонгосын пуужинг хөөргөхөд бэлтгэх хорооны комиссийн хуралдааныг ирэх долоо хоногт төлөвлөжээ. Чухамдаа уг хуралдаан дээр пуужинг хөөргөх товыг шийдвэрлэхээр төлөвлөж байна. KSLV-1 пуужин буюу Naro-1 2002 онд боловсруулж эхэлсэн. Байгуулсан гэрээний дагуу 2004 оноос хойш цогцолборыг бүхэлд нь оросын Хруничевын нэрэмжит хүрээлэн хариуцаж байгаа бөгөөд “Энергомаш” эрдэм-шинжилгээний нэгдэл нэгдүгээр шатны хөдөлгүүрийг үйлдвэрлэгч болон төслийн боловсруулагчаар оролцож байна. Харин Машин угсралтын зохион бүтээх товчоо эл төслийн газрын цогцолборын боловсруулалтыг хариуцаж буй юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш