logo
Барак Обама болон Хамид Карзай нар баасан гарагт НАТО-гийн цэргийг Афганистанаас гаргах асуудалыг хэлэлцэнэ

Барак Обама болон Хамид Карзай нар баасан гарагт НАТО-гийн цэргийг Афганистанаас гаргах асуудалыг хэлэлцэнэ

2013/01/09
АНУ –ад гурван өдрийн айлчлал хийхээр ирээд байгаа Афганистаны тэргүүн Хамид Карзай болон АНУ- ын ерөнхийлөгч Барак Обама нар баасан гаригт уулзалт хийнэ гэж Цагаан Ордноос мэдээллээ. Их Британий Би-Би-Си телерадиокорпорацын уламжилж байгаагаар, энэхүү уулзалт нь АНУ- ын ерөнхийлөгч Барак Обамагийн ерөнхийлгөчөөр дахин сонгогдосноос хойш анхных юм. Ирэх жилийн эцсээр НАТО-гийн гол хүчийг Афганистанаас гаргаж дуусах ёстой асуудал хоёр тэргүүний яриа хэлэлцээрийн гол сэдвүүдийн нэг болж байна. Асуудлын гол нь үүний дараа америкийн цэргүүд нь тус улсад үлдэхэд оршиж байгаа бөгөөд тэдгээрийн тоо 3-20 мянга хүртэл байхаар үзэж байна. Нөгөөтэйгүүр, Обамад цэргийг нэн даруй гаргахыг ардчилагчид төдийгүй бүгд найрамдахчуудын хэсэг нь шаардаж, дарамт шахалт үзүүлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш