Төрийн төмөр нударга атгаж суугаа Хууль зүйн сайд руу сүрдүүлэг бүхий захидал илгээсэн бөх зүрхтэй эмэгтэй УИХ-ын тамгын газраас тодорсон. Үг өгүүлбэр бүр нь занал, зүхэл дүүрэн аюул дагуулсан захидлыг Х.Тэмүүжин сайд хөрөнгөлөг хурандаа нараас илгээснийг өөрийн биеэр мэдэгдэж байв. Нэг бус удаа өөрийг нь амдан гороолсон тус зурвасыг төрийн холбооны шуудангаар ирсэнд туслахууд нь холбогдох байгууллагад мэдэгдсэнээр хэргийн мөрдлөгө эхэлжээ. Өөрөөр хэлбэл сайдад ганц хувь ирсэн бол тэгсгээд тоохгүй хумьчих байж. Гэтэл тоглоом тоотой нь дээр гэгчээр ордны өрөөн дэхь хаягаар нь төрийн холбоогоор дамжин ирсэнд сайд сэжиглэнгүй ханджээ. Ингээд тагнуулынхан төрийн ордны компьютерээр шивснийг илрүүлэх зуурт мань сэжигтэн маадгар гэгч нь ажлаа хийхээр барахгүй ерөнхийлөгчөөс одон медаль гардсан шигээ мишээж зогсчээ. Хорь шахам жил төрийн албанд зүтгэсэн, саарал ордонд туршлагатай ажилтны намбалаг төрхөөр өдий хүртэл явж ирсэн реферэнт эмэгтэй эдүгээ хамт олон байтугай хавь ойрыхныхоо гайхшийг жинхэнэ барж байгаа юм. ШШБЕГ-ын дарга М.Ганхүү генералын эхнэр Н.Нарантуяа гэх инээд алдсан энэ эмэгтэйгээс тийм балмад занал хүү шиг нь сайдад ирснийг цагдаагийнхан тогтоогоод эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ. Олон ч жилийн туршид хууль хүчний байгууллагад нэр төртэй зүтгэж ирсэн М.Ганхүү генералыг хаа очиж уужуу тайван, тулхтай нэгэн гэж хамт ажиллагсад нь үнэлдэг юм билээ. Хэдэн хөвгүүдээ ч энэ салбарт бэлтгэсэн тэрбээр эхнэрээрээ ийм жигшмээр үйлдэл хийлгэхээр хатгагч лав биш гэх хүн олон байна. Гэвч хэргээ хөдөлбөргүйгээр хүлээгээд байгаа эхнэр нь нэгэнт хуулийн дагуу хариуцлагаа үүрэх нь тодорхой болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл ажлаасаа халагдсан нөхөр, хүү зэргээ энэ хэрэгт огтхон ч хамаатуулаагүй байна. Үндэсний бахархлын өдөр төрийнхөө тэргүүнээс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн Н.Нарантуяа багш мэргэжилтэй, олны яриагаар У.Хүрэлсүхийн ойрын хамаатан гэгдэж буй. Х.Тэмүүжин сайдын хэвлэлээр захидлын тухай дэлгэсний дараа гэнэтхэн ажлаасаа хагас жилийн цалингүй чөлөө авч гадаадад одсон тэрбээр биеэ эмчлүүлэх шалтгаан тоочжээ.
Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу....
Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу....