Испаний “Барселоны” довтлон тоглогч, аргентины иргэн Лионель Мессийг даваа гаригт ФИФА 2012 оны шилдэг тоглогчоор нэрлэв. 25 настай тамирчин залуу “Алтан бөмбөг” шагналын төлөө тэмцээнд өөрийн нэг багийн тамирчин испаний иргэн Андрес Иньесту болон португалийн Криштиан Роналдог гүцэд түрүүлжээ. Месси нь уг шагналыг дөрөв дэхь удаагаа хүртэж байгаа хамгийн анхны тамирчин боллоо. Өнгөрсөн жил тэр нэг жилд 91 гол хийж, 40 настай германы тамирчин Герд Мюллерын амжилтыг давж гарсан. Шилдэг дасгалжуулагчаар Испаний шигшээ багийн халамжлан хүмүүжүүлэгч 62 настай Висенте дель Боске шалгарлаа. Тэрээр 2012 онд багаа Европын аврага шалгаруулах тэмцээнд ялалт байгуулуулсан бөгөөд хоёр жилийн өмнө дэлхийн аврага болгосон юм.