Богд хааны лүндэнгээр “Их хүрээ”-г “Нийслэл хүрээ” болгон нэрлэсний 100 жилийн ойн ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд “Хүрээ соёл” аяныг зарлаж шилдгүүдээ тодрууллаа. Энэ аян нь иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, бүтээлч санаачлагыг өрнүүлэх, Улаанбаатар хотын түүхэн хөгжил, өв уламжлалыг таниулах, нийслэл хотоороо бахархах, эх оронч, соёлтой иргэн болгон төлөвшүүлэх, соёлтой үйлчилгээ, соёлтой харилцааг шинэлэг хэлбэрээр бодитой ажил болгон хэвшүүлэх зорилготой юм.
Аяны хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа байгууллага, дүүрэг, хороо, их дээд сургууль, ЕБС, цэцэрлэг, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагууд болзлын дагуу материалаа ирүүлсэнийг үндэслэн НЗДТГ, НСУГ-ын хамтарсан комисс аяныг дүгнэж шилдэгүүдийг тодрууллаа.
Шилдэг байгууллагаар:
1. Ус сувгийн удирдах газар I байр
2. Соёл урлагийн их сургууль II байр
3. Нийслэлийн Архивын газар III байр
4. Замын хөдөлгөөний удирдлагын төв III байр
5. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл IV байр
6. Монголын Урлагийн зөвлөл ТББ IV байр
7. Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг V байр
8. Баянгол дүүргийн 113-р сургууль V байр
Шилдэг хороогоор:
1. Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо I байр
2. Баянгол дүүргийн 21-р хороо II байр
3. Багануур дүүргийн 1-р хороог III байр
Шилдэг телевизээр:
1. “Монгол” HD телевиз I байр
2. “Соён гэгээрүүлэх” телевиз II байр
3. “B” телевиз III байр
Шилдэг радиогоор:
Авто радио, Улаанбаатар радио
Шилдэг сонингоор:
1. “Өнөөдөр” сонин I байр
2. “Өглөөний сонин” II байр
3. “Нийгмийн толь” сонин III байр
Комиссын гишүүдийн саналаар www.news.mn, www.baabar.mn–ий чөлөөт нийтлэгч Г.Анхбаярыг шалгаруулахаар тус тус шийдвэрлэв. “Хүрээ соёл” аяны шагнал гардуулах ёслол 2013.01.10-ны өдрийн 13.30 цагт Улсын Филрамоний танхимд болно. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, НЗДТГ-ын НХХ-ийн дарга М.Отгонбаяр, НСУГ-ын дарга Ц.Пүрэвхүү, НЗДТГ-ын ХШҮХ-ин дарга Х.Гантулга, НЗДТГ-ын ХМА-ын дарга Б.Түвшинтөгс нар оролцоно гэж нийслэлийн Соёл Урлагийн газраас мэдээллээ.