Эрүүл мэндийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагч, Эрүүл мэндийн сайдтай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах Эрүүл мэндийн яамны харьяа тусгай мэргэжлийн үндэсний лавлагаа төвүүдийн төсвийн ерөнхий менежер-захиралуудыг сонгон шалгаруулалтаар шалгаруулж үр дүнгийн гэрээ байгуулж ажилд томилно. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.
Албан тушаалд тавигдах шаардлагыг ЭНДЭЭС үзнэ үү.
Сонгон шалгаруулалт явагдах үндэсний лавлагаа төвүүд:
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг
- Улсын хоёрдугаар төв эмнэлэг
- Улсын гуравдугаар төв эмнэлэг
- Халдварт өвчин судлалын үндэсний төв
- Гэмтэл согог судлалын үндэсний төв
- Хавдар судлалын үндэсний төв
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
- Арьсны өвчин судлалын үндэсний төв
- Зоонозын өвчин судлалын үндэсний төв
- Геронтологийн үндэсний төв
- Цус сэлбэлт судлалын үндэсний төв
- Эмгэг судлалын үндэсний төв
- Хүүхдийн төв сувилал
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Бүрдүүлэх материал:
- Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
- Цагдаагийн тодорхойлолт;
- Боловсролын диплом болон эрдмийн зэргийг нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Эрүүл мэндийн тусламжийн чиглэлээр өндөр хөгжилтэй оронд богино хугацааны сургалтад хамрагдсаныг нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн үзэл санааг дэмжиж, хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа нотлох өргөдөл;
- Албан тушаалд тавигдах тусгай шаардлагад дурьдсан төслүүд;
- Иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
- Урьд ажиллаж байсан байгууллагын эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан ажил байдлын тодорхойлолт;
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн материалыг Эрүүл мэндийн яамны 104 тоот өрөөнд (Утас: 263962) 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл