logo
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бүртгэх, мэдэээлэх журам батлагдлаа

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бүртгэх, мэдэээлэх журам батлагдлаа

2013/01/10

Тус газраас Эрүүл мэндийн сайдын 2011 оны 375 дугаар “”Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалын 1.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бүртгэх, мэдэээлэх журмыг боловсруулан, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 427 тоот тушаалаар батлууллаа.

Энэхүү тушаалаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийг амбулаторын эмчийн үзлэгийн хүлээгдэл, оношилгооны кабинетийн хүлээгдэл, лабораторын шинжилгээний хүлээгдэл, хэвтүүлэн эмчлүүлэх тасгийн хүлээгдэл гэсэн 4 төрлийн хүлээгдлийг бүртгэж, мэдээлэхээр боллоо.

Журмаар эхний ээлжинд амбулаторын эмчийн үзлэгийн хүлээгдэл болон оношилгоо, лабораторын шинжилгээний хүлээгдлийг цахим бүртгэл нэвтрүүлсэн эмнэлгүүдэд, харин цахим бүртгэл нэвтрүүлээгүй эмнэлгүүдийн хувьд зөвхөн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг мэдээлэхээр зохицуулалт хийсэн.

Журмын дагуу эмнэлгүүд өдөр бүр Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бүртгэн, нэгтгэл хийж, ЭМЯ-нд сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Баасан гаригт мэдээлнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш