Өнгөрсөн шинэ жилийн амралтын өдрүүдээр улсын хэмжээнд осол гэмтлийн өвчлөлийн 2059 тохиолдол бүртгэгдсэнээс хоолны хорлогын 56, архины хордлогын 233, хугарал гэмтлийн 1061 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт хугаралын 725 нь нийслэл хотод гарчээ. Энэ тоо нь дайн байлдаантай байсан болон байгаа Ирак, Сери, Афганастаны дайны үед гарсан ослоос хавьгүй их байгаа нь анхаарал татаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар Осол гэмтэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Осол гэмтлийн өнөөгийн статистик мэдээ, Гэмтлийн үндэсний төвд хэвтэж эмчлүүлж байгаа өвчтнүүдийн санал, хүсэлтийг сонссон сайдын зөвлөлийн гишүүдийн ажлын дүн зэргийг авч хэлэлцэхээр болжээ. Сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийх бөгөөд хэвлэл мэдээллээр нээлттэй явууулахаар болжээ: