АНУ 2014 оны 12-р сард цэргийн ажиллагаа Афганистанд явагдаж дуусснаас хойш бүх цэргээ гаргах боломжийг авч үзэж байна гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Бен Родсын мэдэгдэснээс өнөөдөр америкийн «Фокс ньюс» телевизийн суваг иш татсан байна. «Бидний зорилго «Аль-Каида» Афганистанд хоргодох аргагүй болсон ба Афганистаны засгийн газар тогтонги ажиллах боломжтой байгаад үнэмшихэд оршино» гэж Родс тэмдэглэв. 2014 оны 12-р сард америкийн 3 мянгаас 15 мянган хүртэл цэрэг цэргийн сургагчдын эрхтэй Афганистанд үлдэж мэднэ гэж үүний өмнө Вашингтон мэдээлсэн билээ. Эдүгээ АНУ-ын 66 мянган цэргийн албан хаагч Афганистаны аюулгүй байдлыг хангаж байна.