АНУ хүүхэд үрчлэх тухай хэлэлцээрийн үйл ажиллагааг түр зогсоох тухай мэдэгдэх бичиг Орос улсаас авсан тухай Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдээллээ. Түүний хэлснээр зохих баримт бичгүүдийг Шинэ жилийн баярын дараагаар авсан байна. 1-р сарын 1-нд Орос улсад хүчин төгөлдөр болсон хууль америкийн «Магнитскийн хууль» гэгчэд өгсөн нэг ёсны хариу болов. Энэ хууль ёсоор америкчууд оросын хүүхэд үрчлэхийг хориглосон юм.