logo
2014 онд АНУ-д нефтийн импорт сүүлийн 25 жилд хамгийн доод хэмжээнд хүрнэ

2014 онд АНУ-д нефтийн импорт сүүлийн 25 жилд хамгийн доод хэмжээнд хүрнэ

2013/01/10

2014 онд АНУ нефтийн импортээ сүүлийн 25 жилд хамгийн доод хэмжээнд хүргэнэ гэж өнөөдөр британийн «Файнэншл таймс» сонин америкийн засгийн газрын магадлалыг үндэслэн бичжээ. Сүүлийн жилд АНУ-д нефтийн олборлолт нэмэгдэж, эрэлт багассантай холбогдуулан ийнхүү төсөөлсэн байна. 2014 онд АНУ-д нефтийн импорт хоногт 6 сая баррель хүртэл багасах юм. Энэ нь 1987 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт юм. Тухайлбал 2004-2007 онд импорт өдөрт 12 сая баррелиас хэтэрч байсан.

АНУ-ын энергийн мэдээллийн албаны уламжласнаар АНУ-д нефтийн олборлолт өсөн нэмэгдэх нь дэлхийд нефтийн үнийг бууруулахад нөлөөлж мэднэ. 2012 онд нэг баррель «Брент» нефтийн үнэ 112 доллар байсан бол 2014 онд 99 доллар хүртэл унаж болзошгүй.

2008 онд АНУ-д хоног дутам 5 сая баррель нефть олборлож байсан. Харин 2012 онд 6,43 сая баррельд хүрчээ. 2014 онд өдөр дутмын нефтийн олборлолт 8 сая баррель болж мэднэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш