logo
БНАСАУ цөмийн ба пуужингийн туршилтаа азнах нь зайлшгүй чухал

БНАСАУ цөмийн ба пуужингийн туршилтаа азнах нь зайлшгүй чухал

2013/01/10

БНАСАУ-д албан бус айлчлал хийж байгаа АНУ-ын төлөөлөгчид Умард Солонгосын албан ёсны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж, цөмийн ба пуужингийн туршилтыг азнахыг шаардсан тухай америкийн Нью-Мексико муж улсын засаг дарга асан Билл Ричардсон дагалдан яваа сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүнээс гадна гар утас, Интернет БНАСАУ-д илүү өргөн дэлгэрэх ёстой гэж тэрээр үзэж байна.Америкийн Google томоохон интернет-компанийн тэргүүн Эрик Шмидт Умард Солонгост айлчилж байгаа АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон байна.

Өөрий нь тэргүүлж байгаа төлөөлөгчид БНАСАУ-д баривчласан солонгос гаралтай АНУ-ын иргэн Пэ Жун Ход энэрэнгүй шудрага ёсоор хандахын төлөө тэмцэж байгааг Ричардсон тэмдэглэв. Түүнийг 11-р сарын 3-нд Расон хотод саатуулжээ. Тэр тус хотод «гэмт хэргийн зорилгоор» ирсэн гэж үзсэн байна. ЦТАК агентлагийн уламжласнаар америкийн иргэн «гэм буруугаа хүлээжээ». Пхеньян,Вашингтон хоёр дипломат харилцаагүй байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш