УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх/2013-01-10/ хуралдаан Төрийн албаны зөвлөлийн даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр өндөрлөсөн.
Ингэснээр Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамыг гишүүдийн 68 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Цогоог томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 80,7 хувь нь дэмжлээ.