Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Монгол Улсын Үндсэн хуулийн тавин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөхөөр томиллоо.