logo
Нийслэлийн бүтээн байгуулалтад Батлан хамгаалах яам хүч нэмнэ

Нийслэлийн бүтээн байгуулалтад Батлан хамгаалах яам хүч нэмнэ

2013/01/11
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг  зурлаа.  Талууд Монгол Улсын засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх талаар идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлж энэхүү хамтран ажиллах санамж бичгийг үзэглэж байгаа юм. Санамж бичигт гарын үсэг зурснаар нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээнд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлэхээс гадна цэргийн болон цэргийн өмнөх насны залуучуудад эх орноороо бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд талууд хамтран ажиллахаар болж байна. Мөн хамтын ажиллагааны хугацаанд нийслэлийн хэмжээнд цэргийн албан хаагчдад үзүүлэх халамж үйлчилгээ, нийгмийн хамгааллын асуудлыг хамтран хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш