Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Х.Кларктай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, тодорхой үр дүнд хүрч байгаад сэтгэл өндөр байгаагаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагч онцлон тэмдэглэлээ. Мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо гурав дахин нэмэгдсэнд баяртай байгаагаа илэрхийллээ. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа мөн нотоллоо.
Байнгын төлөөлөгч О.Оч уулзалтын үеэр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн дарга орны хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд болон ирэх 4 дүгээр сард зохион байгуулах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын Сайд нарын уулзалтын талаар мэдээлэв. Түүнчлэн 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудыг тодорхойлох ажлын хэсгийн үйл ажиллагаанд манай улс идэвхитэй оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай улстай хамтран 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудад сайн засаглалын асуудлыг оруулах талаар хамтран ажиллахаар тохиролцов.