Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын тогтоолоор баталж, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгаж өгсөн аж.
Энэхүү хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд БХЯ, ЗХЖШ-ын холбогдох мэргэжилтнүүд, БХЭШХ-гийн эрдэмтдийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилон ажиллуулсан. Ажлын хэсэг энэ хуулийг иргэд цэргийн алба хаахтай холбоотой харилцааг зохицуулах болон цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлыг тогтоож өгсөн хоёр хууль болгон салгах нь зүйтэй гэж үзэж “Иргэний цэргийн алба хаах тухай хууль”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль” гэсэн хоёр хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслүүдийг боловсруулах явцад ажлын хэсгийн гишүүд хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгардаг хүндрэл бэрхшээлүүд, зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлэхэд гол нь анхаарсан. Тухайлбал, “Монгол Улсын иргэн шашны болон ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж болно” гэсэн заалт байдаг. Гэтэл ёс зүйн шалтгаанд чухам юу хамаарах нь тодорхойгүй байгаа юм. Мөн “Мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана” гэсэн заалт бий. Энэ заалт нь мөнгөтэй хүн цэргийн албыг биеэр хаахгүй байж болно гэсэн ойлголтыг иргэдэд төрүүлдэг бөгөөд мөнгөн төлбөр төлсөн хүнийг цэргийн алба хаасанд тооцох болж байгаа юм байна. Эдгээр нь ихээхэн маргаан, шүүмжлэл дагуулдаг. Үүнээс гадна хуулийн дагуу мэргэжлийн боловсролын сургуульд суралцаж байгаа гэсэн шалтгаанаар цэргийн насны залуусын дийлэнх нь цэргийн албанаас чөлөөлөгдөх болдог. Иймд эдгээр асуудлыг хуулийн хүрээнд зохистой шийдвэрлэх үүднээс “Шашны болон ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж болно” гэсэн заалтыг хасч харин оюутнууд цэргийн бэлтгэл, сургалтад хамрагдах замаар суралцах хугацаандаа цэргийн албыг дүйцүүлэн хааж болох тухай заалт нэмж оруулах ажээ. Түүнчлэн мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах тухай заалтыг мөн “Байлдагч, түрүүчийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэнд цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөр ноогдуулах ба үүнийг цэргийн алба хаасанд тооцохгүй” гэсэн байдлаар өөрчлөн найруулсан. Шинээр найруулсан хуулиудын төслүүдэд иргэд хуулиар хүлээсэн цэргийн алба хаах үүргээ биелүүлэхэд илүү дөхөмтэй болгох, цэргийн албанд иргэдийг аль болох өргөнөөр хамруулах, цэргийн алба хаагчийн эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулахад ахиц гаргах, хуулийг хэрэгжүүлэхэд тулгардаг хүндрэлийг багасгах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгоход анхаарч ажилласан. Бас энэ хоёр хуулийн төсөлд нийт иргэдээс санал авах зорилгоор БХЯ-ны цахим хуудсанд байршуулсан. Тийм учраас иргэд болон манай цэргийн алба хаагчид хуулийн төсөлтэй танилцаж, үнэтэй санал зөвлөгөө ирүүлнэ гэж найдаж байна хэмээн төсөл боловсруулагчид мэдэгдсэн байна.