logo
Салхилж явсан ээж хүүхэд хоёр золбин нохдын сүрэгт бариулж амь насаа алджээ

Салхилж явсан ээж хүүхэд хоёр золбин нохдын сүрэгт бариулж амь насаа алджээ

2013/01/12
Мексикийн цэцэрлэгт хүрээлэнд салхилж явсан ээж хүүхэд хоёр золбин нохдын сүрэгт бариулж амь насаа алдсан  болохыг тус улсын мэдээллийн эх сурвалжууд мэдээлж байна. Цагдаагийнхан цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоогоос тэдний цогцсыг олсон байна.
Амь насаа алдсан хохирогчид зөвхөн тэднээр дууссангүй. Хэд хоногийн өмнө ч бас хоёр хүн золбин нохойд бариулан амиа алдсан аж. Хэргийн газарт байсан гэрчүүдийн мэдээлж байгаагаар хохирогчид руу 25 орчим нохой дайрсан байна. Тэдгээр ноход хохирогчдын идэж байсан зүйлээс үнэр аван ойртож ирсэн байна. Харин дараагаар нь тэдний хаясан амны цаасыг үнэрлэж үзээд тэд нь рүү дайрсан байна.
Оршин суугчдын хэлж байгаагаар хотод сүүлийн жилүүдэд золбин ноход ихээхэн нэмэгдсэн аж. Золбин ноход ихэнхдээ сүрэглэн явдаг бөгөөд энэ үеэр хүн рүү дайрвал яахаас ч буцдаггүй байна.
Гарсан хэрэг явдалтай холбогдуулан хотод золбин нохдыг устгах ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Албаныхны гаргасан судалгаагаар Мексикийн нийслэл хотод 120 мянга гаруй золбин ноход байгааг хэлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш