Биологийн хувьд эрэгтэй хүн эмэгтэй хүнээс сул бөгөөд дэлхий дээр хөвгүүд охидоосоо олон төрдөг боловч нас ахих тусам уг ялгаа арилсаар 25 насны орчим эмэгтэй нь эрэгтэйгээсээ олон болдог. Хөгшрөх тусам эмэгтэй хүний "хувийн жин" давамгайлж улам нэмэгдэнэ. Эрчүүд, эмэгтэйчүүдийн ялгаа, онцлог ахуйн тал дээр ч ажиглагддаг.
- Эрэгтэй хүн эмэгтэйгээсээ машин илүү сайн барьдаг гэж тооцдог боловч эмэгтэй нь эрэгтэйгээсээ удаан явдаг нь дэлхий даяар нотлогдсон баримт юм. Гэхдээ удаан гэдэг нь муу явна гэсэн үг биш.
- Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү бага ярьдаг. Нэг дор урсгасан эмэгтэй хүний олон үгийг эр хүний тархи хүлээн авах чадамжгүй байдаг гэвэл та итгэх үү? Гэр бүл дэх олон үл ойлголцолын нэг нь энэ юм.
- Эрчүүдийн өөртөө итгэх итгэл нь эмэгтэйчүүдийнхийг бодвол илүү сайн хөгжсөн байдаг учир түүнийг эргэлзүүлэхэд маш хэцүү.
- Эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүд гипнозид муу ордог.
- Эрэгтэй, эмэгтэй хүн шог хошигнолыг янз бүрээр хүлээж авдаг. Жишээ нь олонх эмэгтэй хошин шогийг буруу ойлгох, өөр дээрээ тусгаж хүлээн авахгүй байх жишээтэй.
- Эрчүүд олон үйл явдлыг зүрх сэтгэлдээ ойр хүлээж авах чадваргүй. Эмэгтэйчүүд юм бүхэнд илүү хувийн шинжтэй харьцана.
- Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү амиа бодсон байдаг.
- Эмэгтэйчүүд ахуйн элдэв зүйл дээр илүү төвлөрч хов живийн шинжтэй яриа дэлгэдэг бол эрчүүд алба ажилтай холбоотой сэдэв өрнүүлдэг.