Хил зөрчигчдийн мөрийг гэрээт хилчин, ахлах байлдагч Г.Мөнхбат илрүүлэн харуулын дарга, дэд ахлагч Х.Есейд мэдэгдсэний дагуу ахлах байлдагч Г.Мөнхбат, байлдагч Ш.Бахытбек, А.Даранбек, Т.Шынарбек нар саатуулан улсад учирч болох 7 сая 500 мянган төгрөгний хохирлоос урьдчилан сэргийлсэн. Тиймээс уг заставын дарга, дэд хурандаа А.Тогталхан отрядынхоо “Тэргүүний офицер”-оор шалгарч, “Онц хилчин” тэмдгээр харуулын дарга, дэд ахлагч Х.Есей, ахлах байлдагч Г.Мөнхбатыг, хариуцсан албандаа амжилт гаргасан дэд ахлагч Д.Түмэн-Өлзий, байлдагч А.Даранбек, Т.Шынарбек, Ш.Бахытбек, ахлах байлдагч Ж.Тилеухабыл нарыг “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдгээр шагнасан байна.