Индонезийн цагдаа нар онлайнаар хоёр нялх хүүхдийг дуудлагаар худалдаалахыг завдсан хэргийг илрүүлсэн тухай AFP мэдээлэв. Тэдний уламжилснаар гэмт этгээдүүд "Tokobagus" онлайн дэлгүүрээр дамжуулан хоёр нялх хүүхдийг 10 сая рупий буюу 1000 ам.доллараас эхлүүлэн худалдахаар зэхэж байжээ.
Жакарта хотын цагдаагийн газрын төлөөлөгч ярихдаа "Бид хоёр хүүхдийг хэн худалдаалах гэж байсан, хэнээс худалдаж авсныг дэлгэрэнгүй шалгаж байна. Энэ бол онлайнаар хүний наймаа явагдаж байгаагийн тод жишээ боллоо. Бид үүнтэй цаашид тэмцэнэ" гэжээ. Түүний ярьснаар "Tokobagus" сайтыг хаах аж.
Хоёр нялх хүүхэд 18 сартай охин, хүү аж. Индонезийн хуулийн дагуу хүн худалдаалахыг завдсан этгээдэд 15-20 жилийн хорих ял оногдуулдаг. Гэвч энэ ял багадаж байгааг хүмүүс шүүмжилдэг аж.
Ядуу буурай орнуудад ийм хэрэг гарах нь элбэг байгаа юм. Гэмт хэргийн золиос болсон хүүхдүүдийг өндөр хөгжилтэй улсад худалдаж, дийлэнх тохиолдолд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд ашигладаг.