logo
Нийслэлийн удирдлагууд шинэ бүрэлдэхүүнтэйгээр шуурхай зөвлөлдөнө

Нийслэлийн удирдлагууд шинэ бүрэлдэхүүнтэйгээр шуурхай зөвлөлдөнө

2013/01/12
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 08:00 цагаас болно.  Засгийн газрын тогтоолоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон, Захирагчийн ажлын албаны бүтэц шинэчлэгдэн батлагдсан юм.  Тиймээс, шинэ оны эхний шуурхай зөвлөгөөнөөр  шинээр  томилогдсон нийслэлийн Засаг даргын орлогч  болон, агентлагын дарга нарыг танилцуулна. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш