Системийг бүрдүүлэх санхүүгийн байгууллагууд болон дэлхийн тэргүүлэх валют дампуурах аюул ойрын арван жилд дэлхийн эдийн засагт тулгарна гэж «2013 оны дэлхийн эрсдэл» эдийн засгийн форумын шинжээчдийн илтгэлд өгүүлжээ. Энэ онд шинжээчид АНУ-д «санхүү тасрах» болон Грек улс өрөнд баригдах явдлаас эмээж байна.
2013 оны эхээр хүнд байдалд орохыг конгресст нэг жилийн өмнө анхааруулсан АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн Бен Бернанке «санхүү тасрах» үг хэллэгийг зохиожээ. Бүгд найрамдах ба ардчилсан намуудын төлөөлөгчид санхүүгийн бодлогын асуудлаар эсрэг тэсрэг байр суурь баримталж байгаад хэргийн учир оршино. Бүгд найрамдахчууд татварыг нэмэгдүүлэлгүй төсвийн алдагдлыг багасгахын тулд төрийн зарлагыг хорогдуулахыг шаардаж байна.
Ардчилсан намынхан төрийн зарлагыг багасгаж, татварыг нэгэн зэрэг нэмэгдүүлэх замаар ийм үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна. Эдгээр хоёр намын хэлэлцээр үр дүнд хүрэхгүй байсан бол АНУ-д Төсвийн хяналтын хуулийн дагуу ДНБ-ний бараг 4 хувьтай тэнцэх 600 тэрбум гаруй долларын татварын хөнгөлөлтийг тэр даруй хүчингүй болгох байв. Тэгвэл АНУ сүйрлийн ирмэгт тулах байсан юм.
Гэсэн ч ардчилсан ба бүгд найрамдах хоёр нам ээлжит хэлэлцээр байгуулж, төсвийн алдагдалыг хязгаарлах асуудлын шийдвэрийг бас хоёр сараар хойшлуулав. Гэвч энэ хэлэлцээр гарцаагүй үйл явдлыг дөнгөж хойшлуулсан юм. АНУ санхүү тасрах ирмэгээс холдоогүй гэж шинжээчид одоо ч үзсээр л байна.
АНУ-ын төрийн өрийн туйлын хэмжээг хянаж үзэх маш хүнд түвэгтэй сэдэв үүнд нэмэгдэж байна. Эдгээр хоёр асуудал хөрөнгө оруулагчдын сэтгэлийг маш их зовоож байна. Хэлэлцүүлэг 1-р сарын сүүлээр туйлдаа хүрнэ гэж үзэж байна. Бүгд найрамдахчууд 12-р сард өгүүлсэн угтан дэмжих алхам хийхгүй байх. Одоогоор эдийн засгийн биш улс төрийн тоглоом явагдаж байна.
Дэлхийн эдийн засгийн түгшүүртэй бас нэг туйл болох еврогийн бүсийн тухайд гэвэл Грекийн байдал ахин хүндэрч мэдэх аюултай юм. Энэ онд ЕХ-ны гишүүн хэдэн улс юуны түрүүнд Германд сонгууль явагдахыг харгалзвал Грекийн хүчин зүйл нэн чухал болох юм. Грекийн эдийн засгийг дэмжих эсэх асуудал сонгуулийн дараа Германд тулгарана. Үл дэмжих шийдвэр гаргавал грекийн асуудал энэ оны 2-р хагаст дэлхийн санхүүгийн зах зээлүүдийн хувьд хамгийн хүнд түвэгтэй сэдэв болно.
2012 оны шувтаргаар өөртөд нь гаргасан санхүү шавхагдаж дуусах 5-р сар гэхэд Грекийн асуудал улам хурцдана. Грек улсад 20-30 тэрбум евро шаардагдах асуудал эн түрүүнд гарах юм. Герман улсын эдийн засаг ийм ачаалал өөртөө тохож чадахгүй. Тэгээд Грек еврогийн бүсээс гарах асуудал тавигдах юм.
Үүний хамт энэ онд Хятад, Бразили улсуудын эдийн засаг цаашид өрнүүн хөгжих юм. Мөн Орос улсын эдийн засаг ч илүү өндөр хурдацтай хөгжинэ гэх бүрэн үндэс байна. Брент хэмээх нэг баррель нефтийн үнэ 113-114 доллар байх болно гэж тэрээр үзэж байна. Энэ нь оросын эдийн засагт нэлээд тааламжтай үнэ билээ. Түүнээс гадна нефтийн үнийг урьдчилан таамагласнаас илүү өндөр болгож мэдэх геополитикийн эрсдлийн хүчин зүйл бий болж магадгүй.
Харин АНУ-д «санхүү тасрах» нь дэлхийн бусад улс орны эдийн засагт маш зохисгүй нөлөөлнө гэж эдийн засагчид эмээж байгаа юм. Энэ аюул дэлхийн санхүүгийн системийг шинэчлэх асуудлыг эргэцүүлэн бодох бас нэг шалтаг болж байна.