Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хуульч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын өнөөгийн сургалтын тогтолцоог шинэчлэх хэрэгцээ, шаардлага бий болсон. Тиймээс Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын эрх зүйн боловсролын шинэчлэл” олон улсын хурлыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хуралд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг болон газар, хэлтсийн дарга нар, хууль зүйн салбарт ажиллаж байгаа хуульчдаас гадна хуульч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл оролцов. Мөн АНУ, ХБНГУ, БНСУ, Япон,Тайваны төлөөлөгчид урилгаар оролцож, өөрийн улсын эрх зүйн тогтолцоо, зарим улс бусад улсын туршлагыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагаас хуваалцлаа.
Хууль зүйн сайд олон улсын хурлыг нээж хэлсэн үгэндээ бэлтгэгдэн гарч байгаа хуульчид ур чадварын болоод ёс зүйн хувьд хангалтгүй байгаа тул сургалтын тогтолцоонд нь өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлов. Тиймээс Хууль зүйн сайдын зөвлөх, ХЗҮХ-ийн захирал, доктор, профессор Н.Лүндэндорж “Монгол Улс дахь эрх зүйн боловсролын тогтолцоог шинэчлэх хэрэгцээ, шаардлага” сэдвээр илтгэл тавьсан юм.
Хуульч бэлтгэдэг боловсролын тогтолцоогоороо АНУ дэлхийд тэргүүлдэг гэдгийг эрдэмтэн судлаачид онцолдог. Энэ удаагийн олон улсын хуралд Колумбын их сургуулийн профессор Рэндэлл Эдвардс “АНУ-ын эрх зүйн тогтолцоо ба эрх зүйн боловсрол” сэдвээр илтгэл тавьсан бол АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор Вероника Тэйлор “АНУ-ын Law School-ын загвар: хөгжил, сургамж, чиг хандлага”-ыг илтгэж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Мөн БНСУ, Япон, Тайвань зэрэг улс тус улсын Law School-ын загварыг амжилттай нэвтрүүлж чадсан туршлагаасаа хуваалцсан юм. Тухайлбал, Японы БАР-ын холбооны хууль зүйн боловсролын газрын захирал Мисави Ёши “Япон Улс дахь эрх зүйн боловсрол, Law School-ын загварыг нэвтрүүлсэн туршлага, сургамж”, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Ён Жүн Квон “БНСУ-ын эрх зүйн боловсрол, Law School-ын загварыг нэвтрүүлсэн туршлага” сэдвээр илтэглээ