Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ойн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд, Дэд дарга Н.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын бусад гишүүн, АИХ-ын депатут, иргэдийн төлөөлөгчид өнөөдөр /2013.01.13/ Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж буй сонирхогчдын шатрын аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээнд оролцож байгаа шатарчид, дасгалжуулагчид, Монголын шатрын холбооны төлөөлөгчид энэхүү ёслолын арга хэмцээнд оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.