logo
Ардчилсан Үндсэн хуулиа  дээдлэн хүндэтгэл үзүүллээ

Ардчилсан Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэл үзүүллээ

2013/01/14

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ой өнгөрсөн ням гарагт буюу 2013 оны 01 дүгээр сарын 13-ны энэ өдөр тохиолоо.

Түүхэн энэ өдрийг хүндэтгэж Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ, Засгийн газрын гишүүд Эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн энэ ёслолд 21 жилийн өмнө ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлалцах түүхэн үүргийг гүйцэтгэсэн АИХ-ын депутатууд, ард иргэдийн төлөөлөл оролцлоо

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш