БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол сүүлийн жилүүдэд үзэгдээгүй хэмжээнд хүрчээ. Орон нутгийн агаарын шинэжилгээний үр дүнгээс харахад бохирдол гэрээссээ гарахгүй байх зөвлөмж хүүхэд, хижээл насны хүмүүст өгөх хүртэл даамжарсан байна. Утаа хотыг хэдэн өдрийн турш бүрхэж байна. Түүнээс гадна нуурсний тоос, автомашины хаягдал хий агаарыг бохирдуулж байна. Байшин дотор ч агаар цэвэр биш байна. Агаар мандалд нэвтрэсэн бөөмс зүрх, уушигны өвчинг гааруулж мэднэ. Дэлхийн худалдааны байгууллагын уламжласнаар Бээжин дэлхийн хамгийн бохир агаартай хотын рейтингт жил ирэх тусам ойртож байна. Бээжингийн агаарыг бохир болгох үйл явцыг 20 жилийн дараа л хяналтад авч мэднэ гэж хятадын нийслэл хотын захиргаа өнгөрсөн оны хавар мэдээлсэн билээ.