Нью-Йорк муж улсын засаг дарга ханиад томуугийн вирус тархсантай хоолбогдуулан тахал судлалын онц байдал заралсан тухай орон нутгийн ХМХ уламжлав. Муж улсын 20 мянга орчим оршин суугч ханиад хүртчээ. Энэ нь өнгөрсөн өвлийн улирлаас дөрөв дахин илүү их байна. Эрх баригчид насанд хүрэгсдэд төдийгүй хүүхдүүдэд ханиад томууг сэргийлэх тарилга хийхийг зөвшөөрчээ. Үүний өмнө Массачусетс муж улсын засаг захиргааны төв Бостон хотын засаг дарга ханиад газар авсантай холбогдуулан онц байдал зарласан билээ. Энэ хотод өнгөрсөн оныхоос 10 дахин илүү олон оршин суугч өвчилжээ.