Умард Солонгос учир битүүлэг улс хэвээр байна. Түүний хөгжлийг урьдчилан харахын аргагүй. Тухайлбал эстрадын эмэгтэй дуучдын банзалын урт өөрчлөгдвөл улс төрийн чиг бодлого өөрчлөгдөж болзошгүй хэмээн үзэж болно.
2012 онд үндэслэн байгуулсан «Моранбон» хөгжмийн чуулга одоо Пхеньяны улс төрийн уур амьсгалыг тусгах болсон. Анхны концертоо 7-р сарын эхээр Пхеньянд тогложээ. Концерт Умард Солонгосын өнгөрсөн оны улс төрийн нэг ёсны сенсаци болов. Урьд Пхеньян ийнхүү дуулах арга маяг, урын санг үзээгүй байв.
Эмэгтэй дуучид нарийнхан маш өндөр өсгийтэй гутал, өрнөд маягийн хувцастай үзэгч сонсогч олны өмнө гарч дуулцгаав. Тэд тайзнаа нэлээд чөлөөтэй биеэ авч явсан.Гэвч эмэгтэй дуучдын дуулах арга маяг, өрнөд маягийн хувцас хунар биш Умард Солонгост «харгис», «ёс суртахуунд нийцэхгүй» хэмээн олон арван жилийн турш үзэж ирсэн өрнөдийн бүр америкийн олонд түгсэн бүтээлүүд урын санд багтсан явдал сонирхолыг их татав. Түүнээс гадна Микки Маус, түүний найз Минни, Белоснежка зэрэг Диснейн хүүхэлдэйн киноны баатарууд концертын явцад тайзнаа гарч иржээ.
Пхеньян агуулгаараа болон чимэг зургаараа илт өрнөд маягийн концерт хэзээ ч үзээгүй байсан. Шинэ дээд удирдагч Ким Чен Ын гэргий Ли Соль Жутай хамт концертод байлцсан явдал хамгийн дээд хэмжээнд ийм «завхай үйл явдлыг» сайшаасныг харуулав.
«Моранбон» чуулгын сенсаци гэмээр тоглолт Умард Солонгост өөрчлөлт гарч байгааг тусгасан өөр шинж тэмдэгтэй цаг хугацааны хувьд давхцав. «6-р сарын 28-ны заалт» гэгчийг бараг тэр үед зарлан мэдээлэв. Хөдөө аж ахуйн удирдлагыг буурьтай өөрчилж, тухайлбал улс орны удирдлагагаас хураасан ургацы нь 30 хувийг умард солонгосын тариачдад үлдээх төлөвлөгөөтэй байна гэж заасан билээ. Үүний хамт аж үйлдвэрийн шинэтгэлийн тухай үг яриа тархав.
Умард Солонгос бүр 70-ад онд Хятад улсын замнасан зах зээлийн шинэтгэлийн замд шилжиж байгааг дээрх бүх үйл явдал харуулсан гэж ажиглагчид үзсэн билээ.
Гэвч 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр Пхеньянд уур амьсгал өөрчлөгдөж, шинэтгэлийн тухай үг яриа намжив. Зарим мэдээ баримтаас харахад «6-р сарын 28-ны заалтуудыг» хэрэгжүүлэх цаг болоогүйг тариачдад тайлбарлсан байна. Ким Чен Ын шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ хичээнгүйлэн ажиллах нь нэн чухал гэж ахин ахин онцлож, шинэтгэлийн талаар юу ч хэлээгүй байна.
Улс төрийн ухралт «Моранбон» чуулганд ч нөлөөлөв. Чуулгынхан концерт тоглосоор байгаа хийгээд Умард Солонгосын эстрадын олонд түгсэн чуулга гэгдсээр байна.Гэвч эмэгтэйчүүдийн дүр төрх өөр болжээ. Өрнөд маягийн чөлөөтэй хувцас хунар, өндөр өсгийтэй гутал үгүй болсон байна. Одоо тэд умард солонгосын цэргийн дүрмийн нэг янзын хувцас эсвэл өрнөдийн даруухан хэвийн хувцас өмсөж байна.
Чуулгынхан Фрэнк Синатрын дуу дуулахаа больж, хүүхэлдэйн киноны баатарын хувцастай тайзнаа гарахгүй болсон. Тэдний урын санг намын нэгдэл нягтрал, өнөөгийн жолоодогчийн цэцэн мэргэн ухаан, түүний өвгөн аав, аавын сүр жавхлан түүнчлэн умард солонгосын ард түмэн болон түүний ялагдашгүй армийн гайхамшигт чадвар чанарт зориулжээ. Тэд чухам ийм агуулгатай дуу саяхны Шинэ жилийн баярын концертын үеэр дуулцгаав.
Умард Солонгосын олон нийт бол улс төрийн «өндөерлөгөөс» явуулсан дохиог мэдрэж ойлгох туршлагатай хүмүүс юм. Өнгөрсөн оны зун эхлэсэн сулруулалт өнөөгийн байдалд нийцэхгүй байна гэсэн дүгнэлт тэд хийжээ. Өөрчлөлт одоогоор гаргах гээгүй. Нөгөө талаас «Моранбон» чуулгын талаар ямар нэг хатуу арга хэмжээ аваагүй. Энэ нь эмэгтэй дуучид богино банзалтай Минни, Микки хоёртой хамт нийт олны өмнө гарч ирснийг үзэл суртлын харгис явуулга хэмээн үзээгүй гэсэн үг. Хожим чуулгын урын сан ахин өөрчлөгдөж болзошгүй .Өөрчлөлт гаргахад бэлэн байгаа хүмүүс Умард Солонгосын удирдлагад байгааг шинэтгэл явуулах гэсэн оролдлого тусган харуулав.