Олон улсын хэвлэл мэдээллээр өдөр бүр дурдагдаж байгаа Сири улс 2013 онд байлдааны ажиллагаа явагдах дэлхийн цорын ганц газар нутаг бишээ. Өрнөдийн шинжээчдийн үнэлснээр энэ онд наанадаж 10 улс оронд архаг зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, шинэ мөргөлдөөн үүсч мэднэ. Жишээ нь Сирийн хөрш Ливан улсад ийм аюул тулгарав. Сирийн мөргөлдөөн аажмаар суннит, шийт сүсэгтнүүдийн хоорондын дайн болж хувирч байна гэж америкийн Foreign Policy cэтгүүлийн газрын шинжээчид үзэж байна. Янз янзын шашин шүтлэг, үндэстэн ястантай Ливан улс уламжлал ёсоор Дамаскын нөлөөнд байсан учир дайн гарцаагүй хил давах юм.
Олон шашинт Ирак улс шийт-суннитын аллага хядлагаас холдохгүй байх гэж олон улсын шинжээчид үзэж байна. Нури аль-Маликын шийт засгийн газар Персийн булангийн суннит эзэн хаант улсуудын төлөвлөгөө болон бүс нутгийн газрын зургыг өөрчлөх гэсэн Түрк, АНУ-ын оролдлогыг сөрөн зогсож байгаа Иран улсын талд аажмаар орж байгааг тэд тэмдэглэв.
Ирак улсын өнөөгийн удирдагч засгийн байгууллага, арми, аюулгүй байдлын хүчнийг хатуу хяналтдаа авахыг хичээж байгаа нь суннит сүсэгтнүүд ба иракийн курдын дургүйцэл төрүүлж байна. Ирэх онд Ирак улсад сонгууль явагдана. Энэ нь дотоодын шашны санал зөрөлдөөн болон хүч хэрэглэх ажиллагааг энэ онд гааруулж мэднэ.
Дээр дурдсан бүс нутгуудаас гадна зэвсэгт мөргөлдөөн Судан, Мали, Нигери, Конго, Кени улсуудад шатлан өргөжиж болзошгүй гэж өрнөдийн шинжээчид үзэж байна. Түүнчлэн Пакистан, Афганистан болон Төв Азийн зөвлөлтийн БНУлс байгаад тусгаар тогтносон орнуудад тэсрэх аюултай цэгүүд байгаа.
Дэлхий дахин улс төрийн тодорхой бус эринд шилжсэн юм. Ийм үед зэвсэгт тэмцэл гаардаг гэж цэргийн мэргэжилтэнгүүд үзэж байгаа аж. Энэ онд Ойрхи Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, шинээр гарах нь тод зүйл. Сирийн мөргөлдөөн ба түүнийг интернационалч шинжтэй болгох үйл явц, түүнчлэн Израиль, Палестины хоорондын мөргөлдөөн, Ирантай холбоотой мөргөлдөөнийг үүнтэй холбогдуулан дурдаж болно. Афганистаны байдлыг анхаарвал зохино. Энэ онд эвслийн цэргийг тус улсаас гаргаж эхлэнэ. Энэ нь Дундад Азийн орнуудад мөргөлдөөн гарч мэднэ гэсэн үг. Юу гэвэл «Талибан» өөрийгөө ялагч хэмээн үзэж, нөлөөгөө өргөжүүлэхийг оролдоно. Төв Азийн байдал ч таагүй байх шинж харагдаж байна. Узбекистан, Тажикистаны хоорондын харилцаа доройтож байна. Түүнээс гадна Узбекистан, Киргиз улсуудад угсаатан хоорондын харилцаа хурцдав.
Тажикистанд салан тусгаарлах үзэл санаа гаарч байна. Гаднаас харахад Казахстаны байдал тогтонги сайн сайхан байна. Гэвч тус улсад ч урьд байгаагүй лалын бүлгүүд бий болж, өнгөрсөн онд баруун, өмнөд нутагт нь террорын ажиллагаа удаа дараа явуулав.НАТО ойр хавийн Афганистан улсыг талибуудад үлдээж гаргуунд нь орхиж явахыг харгалзвал ийм байдал хүмүүсийг өөдрөг үзэл санаатай болгохгүй байна.