logo
Хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2013/01/15

Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2012.01.15/ хамтран хуралдаж, Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гишүүдэд танилцуулав.

Монгол Улсын олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд зааснаар манай улсын ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын 4, нийт 46 боомт ажиллахаас 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, 7 нь дамжин өнгөрөх боомт байна. Эдгээрийн 39 нь автозамын, 3 нь төмөр замын, 4 нь агаарын замын боомт юм байна. Манай улсын гадаад харилцаа хөгжихийн хэрээр улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Хилийн боомттой холбоотой харилцааг Монгол Улсын Засгийн газраас ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээр, Хилийн тухай хууль, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг боловч хилийн боомтын талаар тухайлсан хууль байдаггүйгээс хилийн боомтын хөгжлийн асуудал болон тэнд ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажил нэгдсэн бодлого, зохицуулалтгүй явагдсаар иржээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш