logo
Химийн аюулгүй байдал, хордлогын менежментийг зохицуулах зөвлөл хуралдав

Химийн аюулгүй байдал, хордлогын менежментийг зохицуулах зөвлөл хуралдав

2013/01/15

Эрүүл мэндийн сайдын 2012 оны 399 тоот тушаалаар батлагдсан Химийн аюулгүй байдал, хордлогын менежментийг зохицуулах зөвлөл 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ЭМЯ дээр хуралдлаа.

Хурлыг тус зөвлөлийн дарга Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа даргалж, зөвлөлийн орлогч дарга Д.Мөнхбат, нарийн бичгийн дарга НЭМХ-ийн мэргэжилтэн Б.Цэцэгсайхан, ЭТХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Баярмаа, БОНХ-ын яамны Стратеги бодлого төлөвлөтийн газрын мэргэжилтэн Г.Тэнгис, ОБЕГ-ын мэргэжилтэн О.Батбаяр, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Л.Жаргалсайхан, Хордлогын яаралтай тусламжийн төвийн орлогч дарга Л.Ганчимэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ж.Оюунбилэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлалын төвийн захирал С.Өнөрсайхан нар оролцож хурлын ирц 77 хувьтай байв.

Хурлын төгсгөлд дэлхий дахинд хэрэгжиж буй “Мөнгөн усгүй эрүүл мэндийн салбар хөдөлгөөнийг эрчимжүүлэх” үйл ажиллагааны хүрээнд “Мөнгөн усгүй эрүүл мэндийн байгууллага” батламжийг эрүүл мэндийн байгууллагын дарга нарт гардуулав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш