logo
Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд 30 автомашин нэмэгдлээ

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд 30 автомашин нэмэгдлээ

2013/01/15
Эрүүл мэндийн сайдын 2012 оны 399 тоот тушаалаар батлагдсан Химийн аюулгүй байдал, хордлогын менежментийг зохицуулах зөвлөл 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ЭМЯ дээр хуралдлаа.

Яаралтай түргэн тусламжийн төвийн 30 гаруй автомашин хоёр ээлжээр тасралтгүй үйлчилгээнд явдаг байсан бол ийнхүү хүчин чадал нь хоёр дахин нэмэгдэж, нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжран, дуудлагад цаг алдалгүй очих ба өвчтөнийг тав тохигүй, хүйтэн, чимээ ихтэй, шатахуун үнэртдэг машинаар тээвэрлэдэг асуудал багасах юм.

Тус автомашины нэг бүрийн үнэ нь 62,3 сая, нийтдээ 1,87 тэрбум төгрөг аж.

Автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ, НЭМГ-ын дарга С.Туул, НЯТТ-ийн дарга Ц.Пүрэвдаш болон албаны бусад хүмүүс оролцлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш