Японы зүүн-хойд хэсгийн Тохоку бүсийн буюу осол гарсан “Фукусима-1” АЦС-ын ойролцоох хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид алдагдал үргэлжлүүлэн хүлээсээр байна. Франс пресс агентлагийн өнөөдөр уламжилснаар, энэ нь хүнсний бүтээгдэхүүнд цацраг идэвхитэй бодис агуулагдаж байж болзошгүй сэрэмжлэлтэй холбоотой аж. Тохоку дүүргийн хүнсний бүтээгдэхүүнүүд, тухайлбал, васаби, төрөл бүрийн мөөг, жимс, улаан загас, сакэ архины үнэ ханш станц осолд орохоос өмнөх үетэй харьцуулбал, дунджаар 60-70 % буурчээ. Японоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогчид нилээд мэдэгдэхүйц алдагдал хүлээгээд байгаа, тухайлбал, 2011 онд экспорт өнгөрсөн жил 8,3% буурчээ. Агентлагийн гаргасан тоо баримтаар, хариуцлагагүй бөөний худалдан авагчид Тохокугийн бүтээгдэхүүнийг тус улсын бусад бүсүүдийн нэрийн бүтээгдэхүүнээр худалдаж байгаад худалдан авагчдын итгэлийг эвджээ. 2011 оны 3-р сарын 11-нд Японы зүүн-хойд эргээр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас цунами гарч, үүний дараа Фукусима мужид “Фукусима-1” АЦС дээр хүчтэй осол гарсан билээ.