logo
Хятад-Японы маргаан цэрэг дайны шинжтэй болж гаарч байна

Хятад-Японы маргаан цэрэг дайны шинжтэй болж гаарч байна

2013/01/15
БНХАУ-ын агаарын цэргийн хүчнийхэн 1-р сарын 10-наас Зүүн-Хятадын тэнгист, тухайлбал, нутаг дэвсгэрийн маргаантай Сенкаку /Дяоюйдао/ арлуудын нутагт япон болон америкийн цэргийн онгоцнуудыг амдах нислэгүүдийг эрс идэвхижүүлээд байна. Энэ тухай өнөөдөр японы “Санкэй” сонин засгийн газрын эх сурвалжуудыг иш татан уламжилжээ. Хэвлэлийн мэдээлснээр, өнгөрсөн пүрэв гаригт хятадын хоёр сөнөөгч онгоц америкийн тагнуулын онгоц болон тээврийн онгоцыг дагаж байжээ. Эл явдал нь Хятадын хүлээн зөвшөөрдөггүй БНХАУ болон Японы хяналтын бүсэд гарчээ. Агаарын хурцадмал байдал нь Токио болон Бээжингийн хоорондын Японы хяналтанд байдаг хүнгүй Сенкаку/Дяоюйдао/ арлуудаас болж нэмэгджээ. Эдгээр арлуудыг авах гэж Бээжин болон Токио нь маргаж буй юм. Тухайлбал, японы сөнөөгч Ф-15 онгоцнууд Токиогийн өөрийн агаарын орон зай гэж үздэг бүсэд хятадын онгоцнууд тус районд ойртох үед гурван удаа агаарт хөөрч байв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш