logo
Суданы  босогчид Хятадын дөрвөн ажилчныг олзолжээ

Суданы босогчид Хятадын дөрвөн ажилчныг олзолжээ

2013/01/15
Суданы баруун хэсгийн Дарфур дүүрэгт үл таних зэвсэглэсэн хүмүүс Хятадын замын компанид ажиллаж байсан хүмүүс хулгайлагдсаны дотор дөрвөн хятад иргэн байна. Энэ тухай даваа гаригт Суданы СУНА мэдээллийн агентлаг уламжилжээ. Тэднийг бямба гаригийн үдэш хулгайлжээ. Хулгайлагдсан хятадын ажилчдыг эрх баригчдын муу хянадаг Жебель Марра дүүргийн чиглэлд авч явсан бөгөөд одоо тэнд арми болон босогчдын хооронд байлдаан болж байна. 2003 оноос Суданы баруун хэсгийн Дарфур хотод тус улсын засгийн эрхийг барьж байгаа дэглэмийг огцрохыг шаардсан босогчдын янз бүрийн бүлэглэлүүд болон засгийн газрын цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарсаар байна. Зэвсэглэсэн бүлэглэлүүд мөнгөн төлөөс авах зорилгоор гадаадын иргэдийг хулгайлах нь олонтоо байдаг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш