БНАСАУ АНУ-аас Өмнөд-Солонгост ажиллаж байгаа “хүйтэн дайны” үеийн “НҮБ-ын командлалыг” нэн даруй татан буулгахыг шаардав. БНАСАУ-ын ГХЯ-ны санамж бичигт тэмдэглэснээр, одоогийн байдлаар Солонгосын дайны 1950-1953 онуудад байгуулагдсан энэхүү цэргийн механизм нь НҮБ-ад бус, АНУ-ын засаг захиргаанд харъяалагдадаг гэж тэмдэглэжээ. Түүнчлэн Пхеньяны үзэж байгаагаар, Вашингтон “НАТО-гийн азийн хувилбарыг байгуулахын тулд олон үндэстний хүчнийхнээр” НҮБ-ын багийг сэргээхийг оролдож байна гэж таамаглаж байна. Энэхүү командлалыг хадгалах нь НҮБ-ын заалтуудыг зөрчиж, эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурахад саад болж байна гэж Пхеньян үзжээ. Тиймээс АНУ-ыг энэхүү бүтцээ татан буулгах шийдвэр нь Вашингтоныг АНД бүс нутагт энх тайван, тогтвортой байдалд хүрэх сонирхолтой эсэхийг харуулах болно гэж санамж бичигт дурджээ. БНАСАУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд, Пхеньян “өөрийн цэргийн хүчийг Вашингтоныг зөв шийдвэр гаргатал зузаатгасаар байх болно” гэж дурджээ.