logo
“Олуулаа болох” асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

“Олуулаа болох” асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

2013/01/16

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн “Олуулаа болох” асуудлаар өнөөдөр Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр нээж Монгол Улсын төрийн соёрхолт түүхч О.Батсайхан, Хүн амын хөгжил, нйигмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Ч.Гантулга, Эдийн засгийн хөгжлийн яамны Инновац, төр- хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын хэлтсийн дарга М.Энхбаяр нар хэлэлцүүлгийн үеэр илтгэл тавьсан юм.
 
Хэлэлцүүлгээр гадаад оронд сурч, хөдөлмөрлөж байгаа Монгол Улсын иргэд, гадаадад төрж тухайн улсын иргэний харьяалалтай болсон иргэд, тэдний үр хүүхдийн эрх, ашиг хөндөгдөх, хоёрдмол харьяалал үүсч, төрөөс иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах баталгаа алдагдахаас сэргийлэх, эх орондоо эргэн ирж ажиллах боломжийг хангах, хөнгөлөлт үзүүлэх талаар хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар ярилцлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш