logo
Монголын иргэний нисэхийн үйлчилгээ Зүүн хойд Азидаа тэргүүлж байна

Монголын иргэний нисэхийн үйлчилгээ Зүүн хойд Азидаа тэргүүлж байна

2013/01/16
Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба нь “COSCAP” олон улсын байгууллагатай хамтран нисэхийн мэдээллийн үйлчилгээний анхан шатны олон улсын сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтыг яагаад монгол улсыг сонгож хийсэн талаар “COSCAP” олон улсын байгууллагын техникийн зөвлөлийн ахлагч Wayne Chapin-аас тодрууллаа.

-Яагаад Монголын нисэхийн салбарыг сонгож энэ сургалтыг зохион байгуулах болов?

-Монголын иргэний нисэхийн үйлчилгээ сүүлийн жилүүдэд Зүүн хойд Азийн бүстээ тэргүүлэгчийн хэмжээнд хүртэл хөгжиж чадсан. Мөн Ази, Номхон далайн улсуудын хэмжээнд нэр хүнд нь өсч байгаа. Иймд Монгол Улсыг сонгож энэ сургалтаа явуулсан.

-Танай байгууллага урьд нь энэ чиглэлийн сургалтыг ямар улсад зохон байгуулж байсан бэ?

-Энэ бол “COSCAP”-аас зохион байгуулж буй мэдээллийн үйлчилгээний анхны сургалт.  Өөр оронд зохион байгуулж байгаагүй. Энэ сургалтыг зохион байгуулах боломж урьд нь гараагүй юм. Сургалтыг зохион байгуулж, багшаар хангах мэдээллийн үйлчилгээний байгуулага олдохгүй байсан. Бид нэлээд хайсны эцэст Монголын иргэний нисэхийнхэнтэй хамтран зохион байгуулахаар болсон юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш