Азийн хөгжлийн банкны “Санхүүгийн хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах” JFPR-9136 MON төслийн нэгжээс “Эерэг харилцаа хандлагыг төлөвшүүлэх нь” сургалтыг 2013 оны 01 дүрээр сарын 10-12-ны өдрүүдэд “Mоngolica resort”-д зохион байгууллаа.
Сургалтад энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын нийт ажилтнууд болон бусад газар, хэлтсийн мэргэжилтнүүд, Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, даатгалын эмч, чанарын менежер, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн менежерүүд нийт 60 орчим хүн оролцлоо.
Төслийн зохицуулагч Б.Булганчимэг, НДЕГ-ын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Ганцэцэг нар сургалтыг нээн үг хэлж, оролцогчдыг танилцуулан сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэхүү сургалт нь оролцогчдын байгууллагын соёл, ёс зүй, харилцаа хандлагын талаарх мэдлэг мэдээллийг сайжруулах, тэдэнд “Санхүүгийн хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах” JFPR-9136 MON төслийн хэрэгжилт, үр дүн, цаашдын чиглэлийг танилцуулах зорилготой бөгөөд сургалтад лекц сонсох, багаар кейсүүд дээр ажиллах, хөгжөөнт тоглоом тоглох зэрэг арга хэргэслийг хэрэглэсэн нь сургалтыг сонирхолтой, ойлгомжтой болгосон юм.