Барилгажилт, газар зохион байгуулалт, дэд бүтцийн хангамж болон орчны эрүүл ахуйн талаар техникийн нэгдсэн шийдэл, мэргэжлийн дүгнэлт гаргах эрх бүхий Мэргэжлийн комиссын хурал 2012 онд 8 удаа хуралдаж, хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 14 удаагийн захирамж гарсан байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөө болон улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд барих 211, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас өмчлөл, эзэмшилийн газартаа барих 421 нийт 632 барилга байгууламжийн асуудлыг мэргжлийн комиссын хурлаар хэлэлцүүлж, техникийн нэгдсэн дүгнэлт бүхий барилга байгууламжийг НЗД-ын захирамжаар баталгаажуулжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан 470 асуудлаас:
- 179 нь төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламж,
-290 нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламж,
- 1 нь захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгосон асуудал байлаа гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.