logo
Нийслэлийн Засаг даргын орлогчийг зөвшилцлөө

Нийслэлийн Засаг даргын орлогчийг зөвшилцлөө

2013/01/16

Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 190 дүгээр тогтоолоор Нийслэлийн удирдалгын бүтцийг батлаж, нийслэлийн Засаг даргыг  зургаан орлогч даргатай ажиллахаар  тогтоосон юм.  Энэ дагуу нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний үндсэн дээр  захирамж гарган Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч, Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч нарыг томилоод байсан юм. Харин өнөөдөр нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийг зөвшилцөх тухай асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн дэмжлээ. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын төлөөлөгч Ц.Энхцэнгэлийн нэрийг дэвшүүлэн хэлэлцүүлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш