2012 онд АНУ-д өмнөх жилүүдэд гарч байснаас илүү олон цэрэг амиа хорложээ. Тэдний тоо мөн онд байлдааны ажиллагаанд амь үрэгдэгсдийнхээс хэтрэв. Пентагоны мэдээлснээр өнгөрсөн онд 349 цэрэг амиа хорлосон нь 2011 оныхоос 11 хувиар илүү их байна.Шинжээчдийн үнэлснээр мөргөлдөөн гарсан нутагт олонтаа томилогдон очих явдал болон үүнтэй холбоотой гэр бүлийн ба санхүүгийн асуудлууд сэтгэл хэт зовниж амиа хорлоход хүргэж байна.