БНАСАУ-ын эрх баригчид дугуй унахыг эмэгтэйчүүдэд хориглох хуулийг сэргээж ахин хүчин төгөлдөр болгосон байна. Өнгөрсөн онд дугуй унах албан ёсны зөвшөөрөл эмэгтэйчүүдэд өгсөн билээ. Гэвч 1-р сарын 10-нд хориог ахин сэргээв. Нийгмийн аюулгүй байдлын албаны офицерууд хуулийг хэрхэн даган мөрдөж байгааг ажиглаж байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Эдгээр офицерууд дугуй унаж яваа эмэгтэйчүүдийг саатуулах төдийгүй дугуйг нь хурааж байна. Эдүгээ эмэгтэйчүүд баригдахгүйн тулд өглөө эрт дугуй унаж явж байна.
Умард Солонгосын төрийн тэргүүн асан Ким Чен Ир намын нэгэн дээгүүр албан тушаалтны охин дугуй унаж яваад зам тээврийн осолд орон амь насаа алдснаас хойш эмэгтэйчүүдэд дугуй унахыг хориглосон билээ. Үүний хамт дугуй унаж яваа эмэгтэйн дүр төрх социалист ёс суртахуунд харшлаж байна хэмээн үзэх болжээ.