logo
Иран улс 2014 оны дундуур атомын бөмбөг үйлдвэрлэх чадамжтай болно

Иран улс 2014 оны дундуур атомын бөмбөг үйлдвэрлэх чадамжтай болно

2013/01/16

Иран улс 2014 оны дундуур атомын бөмбөг бүтээхэд хангалттай хэмжээний зэвсгийн уран үйлвэрлэнэ гэж цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх асуудлыг судлаж байгаа АНУ-ын хэсэг шинжээчийн илтгэлд өгүүлжээ. Тэд «Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх хүрээнд Ойрхи Дорнодын талаар АНУ-аас баримтлах стратеги» гэсэн гарчигтай илтгэлдээ Иран улсын засгийн газрын эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг АНУ-ын засаг захиргаа ба түүний холбоотнуудад уриалжээ.

Вашингтон Иран улсад цөмийн зэвсэг үйлдвэрлэхээс сэрэмжлэхийн тулд тус улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулах тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зарлан мэдээлэх ёстой гэж илтгэлд тэмдэглэсэн байна.

Цөмийн хөтөлбөр нь дан ганц энхийн зорилготой байгааг нотлохыг Иран улс оролдож байна. Иран улс цөмийн зэвсэг зохион бүтээх дээр идэвхтэй ажиллаж байгаа нь өрнөдийн орнуудыг түгшүүлж байна. Иймээс АНУ ба ЕХ Иран улсын эсрэг эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ авч, хоригоо улам чангатгаж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш