logo
БНАСАУ-д хоригдлуудад өршөөл үзүүлэхээр төлөвлөжээ

БНАСАУ-д хоригдлуудад өршөөл үзүүлэхээр төлөвлөжээ

2013/01/16
БНАСАУ-ын эрх баригчид улс орныхоо удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдрийн ээлжит баярыг тохиолдуулан 2-р сарын 13-д өршөөл үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Ким Чен Ирийн хүү, одоогийн удирдагч маршал Ким Чен Ун энэрэл үзүүлэн гэмт хэрэгтнүүдэд  өршөөл үзүүлсэн нь Ким Ир Сений 100, Ким Чен Ирийн мэндэлсний 70 жилийн ойг тохиолдуулан үзүүлсэн өршөөлтэй цар хүрээгээрээ тэнцэнэ. Хичнээн олон хүнд өршөөл үзүүлсэн тухай албан ёсоор мэдээлэхгүй байгаа боловч шинжээчид хэдэн арван мянган тоог дурдаж байна. Урьдын өршөөлд хамрагдаагүй хөдөлмөрийн лагерийн ерийн хоригдолуудад одоо өршөөлөл үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш