logo
Төрийн түүхийн музейн 100 мянга дахь зочинд баяр хүргэлээ

Төрийн түүхийн музейн 100 мянга дахь зочинд баяр хүргэлээ

2013/01/18

Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ санал бодол, шүүмжлэлийг сонсон нээлттэй, тунгалаг бодлого явуулж  байхын эхлэл болсон Төрийн ордон, Төрийн түүхийн музейг олон түмэнд нээлттэй болгосон шийдвэр байсан.  Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн анхны шийдвэр нь энэ бөгөөд  Чингисийн хөшөө цогцолборын өмнүүр татсан улаан туузыг хайчилж, Төрийн ордон түмэн олондоо нээлттэй болсноос хойш дөрвөн сар өнгөрч байна. Энэ хугацаанд Төрийн түүхийн музейтэй 100 мянган иргэн танилцаад байгаа юм. 

Энэ тоог бэлгэшээж 100 мянга дахь иргэнээр тодорсон А.Мөнхжаргалд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргэж, сурлагын амжилт хүсээд дурсгалын зүйлс гардууллаа. Үйлдвэр урлалын дээд сургуулийн гуравдугаар дамжааны оюутан А.Мөнхжаргал “Энэ сарын 16-нд Төрийн түүхий музей үзсэн, зураг зурах сонирхолтой тул эртний түүхийн холбогдолтой бүтээлүүд маш их таалагдсан. Төрийн ордонд анх удаа орохдоо 100 мянга дахь зочин болсондоо баяртай байна” гэж ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш