Нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмэх асуудлаар өнгөрсөн долоо хоногт “Том оврын автобус, нийтийн тээврийн холбоо”-ныхон мэдэгдэж байсан. Тиймээс Нийтийн тээврийн газар, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагуудын удирдлагууд хуралдсан байгаа. Тухайн хурлаар нийтийн тээврийн үнийг нэмэхгүйгээр шийдвэрлэх арга зам байна уу эсэх талаар ярилцсан байна. Мөн төрөөс төсөв мөнгө нэмэхэд нарийн судалгаа шаардлагатай байгаа учраас одоохондоо автобусны тасалбарын үнийг нэмэхгүй аж.мартаа ч Нийтийн тээврийн газраас үнэ нэмэгдэх тухай мэдэгдэл хийгээгүй. Ажлын хэсэг тухайн асуудлаар ганц удаа хуралдсан болохоор тодорхой шийдэлд хүрэх боломжгүй байна хэмээн албаны хүн мэдэгдлээ.