logo
Ширээний теннисний тэмцээн боллоо

Ширээний теннисний тэмцээн боллоо

2013/01/18
Гадаад харилцааны яам “Биеийн тамир - Эрүүл мэнд” аяны хүрээнд нийт албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор спортын цуврал тэмцээн зохиож байна.
Энэ сарын 15, 16-нд болсон ширээний теннисний тэмцээнд эрэгтэй 16 тамирчин, эмэгтэй 4 тамирчин оролцож ур чадвараа сорилоо. Эрэгтэйчүүдээс ГХЯ-ны ААГ-ын захирал Б.Чулуунхүү нэгдүгээр байр, ДБҮЭГ-ын ажилтан М.Энхдөл хоёрдугаар байр, ДБҮЭГ-ын ажилтан Н.Номинхүү гуравдугаар байр эзэллээ. Харин эмэгтэйчүүдийн тэргүүн байранд ХШҮДАГ-ын дэд захирал Д.Энхтуяа,  дэд байранд ДБҮЭГ-ын ажилтан Д.Отгонцэцэг, гуравдугаар байранд “Дипломат 95” цогцолборын ажилтан М.Буянхишиг нар шалгарав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш