Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг энэ сарын 17-нд Төрийн ордонд хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг дурдаад бүс нутагт дахь манай дотно харилцаатай гуравдагч хөрш орон болох тус улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн харилцааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэх, харилцааг бодит агуулгаар баяжуулахад анхаарч ажиллахыг Б.Ганболдод чиглэл болгож, Элчин сайдын өндөр хариуцлагатай албанд нь амжилт хүсэв.
Түүнчлэн БНСУ-ын хөгжлийн туршлагыг өөрийн оронд нутагшуулах, эрдэс түүхий эдийг олборлох, боловсруулах, тээвэрлэх, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд тус улсын хөрөнгө оруулалтыг оновчтой татах, анагаах ухаан, эмчилгээний техник технологи, эрүүл мэндийн үйлчилгээ, сургалтын системийг цогц байдлаар нэвтрүүлэх, мөн хот байгуулалт, нийтийн тээвэр, ойжуулалт болон байгаль орчныг хамгаалах чиглэлээрх Солонгосын туршлагыг судалж, нутагшуулахад анхаарч ажиллахыг Элчин сайдад зөвлөв.
Мөн БНСУ-д өөрийн улсын иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх ажлыг шат дараатай хэрэгжүүлэх, улмаар харилцан визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, холимог гэр бүлийн хүүхдүүдийн харъяаллын асуудлыг зохистой хэлбэрээр шйидвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг үүрэг болгов.